Дуучин Цогтоогийн шинэхэн гэртэй танилц. Сайхан гэр бүлд харамгүй…

“+17″ хошин цувралаараа үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Ц.Цогтбаярыг танихгүй залуус гэж үгүй.

Тэрбээр КУДС-ийн жүжигчний ангийг төгсөөд кинонд дуу оруулдаг байсан аж. Ингээд “Эмоци” продакшн анх үүсгэн байгуулагдахад анхны бүрэлдэхүүнд орж ажиллажээ.

Өдгөө Цогтоо мэргэжил нэгт ахтайгаа хэд хэдэн дэлгэцийн бүтээл бүтээгээд амжсан нэгэн. Завгүй ажлынхаа хажуугаар халамжит ханийн үүргийг сайн гүйцэтгэдэг гэнэ лээ.

Амьдралынхаа ханиар урлагт хайртай Хүслэн гэх бүсгүйг сонгож, өдгөө хоёр хүү нэг охины аав ээж болсон.

Тэрээр өнөөдөр шинэхэн байраа, хөөрхөн гүнжийнхээ зургийг олон нийтэд дэлгэлээ. Залуу гэр бүлд үлгэр жишээ болсон сайхан хосуудын “аз жаргалтай” гэрэл зургаас сонирхуулж байна.


