Адтай жаалуудын Ариунгуа ЭЭЖ БОЛЖЭЭ. Үзэсгэлэнт түүнд баяр хүргэн харамгүй…

Лоолойгийн найзууд хэмээх хүүхдийн нэвтрүүлгээр анх танигдаж байсан Ариунгуа Адтай жаалууд кинонд мөн тоглодог. Түүнээс хойш сураг тасарсан ч хэдэн сарын өмнөөс тв-ээр гарах болсон. Харин тв-ээр гарахдаа цагдаагийн дүрэмт хувцастай мэдээлэл өгөх болсон нь гайхмаар зүйл байлаа.

Одоогоор дэслэгч цолтой, цагдаагийн байгууллагад ажиллаж буй ч Саяхан амаржиж ээж болжээ. Тэрээр ханиа мөн цагдаагийн байгууллагаас сонгосон юм. Та бүхэн зурагнаас нөхөртэйгөө хүүхдийн тэрэг түрээд аз жаргалтай явж байгааг харж болох юм.

Хэдийнэ хүний хань, хүүхдийн ээж болсон тэрээр өдгөө гоо сайхны салбарт давхар ажиллахаар болжээ. Тэрээр охид бүсгүйчүүдийн дунд алдартай “Zaya bilgee” брэндийн шинэ нүүр царай болсон байна.

Тэрээр 10 жилээ 2013 онд төгсөөд, 2014-2015 оны хооронд СУИС-ийн Театр, урлагийн сургуульд сурч үзсэн, нэгдүгээр курсээ дүүргэжээ.