Ц.Хүсэлбаатарын амин хайрт өнөр гэр бүл. Сайхан гэр бүлд харамгүй…

Сар шинийн баярын өдрүүдэд хүн бүр аав ээж, амраг садан айл хотлоороо өнгөрүүлж буй. Настан буурлууддаа золгож, насны ерөөлөө сонсдог тус уламжлалт баярын үеэр хэн хэн хэдэн хүүхэдтэй болсноо, хэрхэн амьдарч буйгаа сошиалд дэлгэх нь энүүхэнд.

Тэгвэл найруулагч Ц.Хүсэлбаатар өдгөө өөрийн өнгө зүсээр биш удам судраа өртөөлж яваа хүүхдүүдээрээ гангарчээ. 

Өөрийнх нь гадаад төрх, удмын генийг өвлөсөн хүү, охин, ач болон авааль гэргий Өлзийхүү гавьяат нартайгаа аз жаргалтай амьдарч буйгаа сонирхуулсан байна.

Урлагийн сайхан гэр бүлийн амьдрал хайр дүүрэн жаргалтай байдаг бизээ. Хүн бүрийн хайр талархлыг хүлээсэн гэр бүл бол Монгол улсын гавьяат жүжигчин Ё.Цогоос эхлэлтэй найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Ц.Өлзийхүү нар билээ.

Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын том охин нь мисс, жүжигчин Х.Баярмаа, хүү нь Х.Санжаа юм. Саяхан том охин нь “Романтик биш гэх үү” гэсэн кино зохиолж бичиж аавыгаа баярлуулсан бол хүү нь хөөрхөн хүүхдээ өлгийдөн авч баярлуулжээ.

Х.Санжаа амьдралын ханиараа Б.Гангаамаа гэх бүсгүйг сонгосон бөгөөд хөөрхөн ач хүүг нь төрүүлж өгчөө. Энэ тухайгаа Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нар шинэ оны босгон дээр баяртайгаар олонд дэлгэсэн байна.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!