Австралын улс төрчтэй дэр нэгтгэсэн Оогий нярайлжээ. Үзэсгэлэнт түүнд баяр хүргэн харамгүй…

Олонбаярын Оюунцэцэг буюу Оогий хэмээх бүсгүй ажил хэрэг, хувийн амьдралынхаа талаар цахим хуудаснаа мэдээлдэг.

Тэрээр өнөөдөр шинэ хүнээ өлгийдсөн тухайгаа онцолсон байна. Түүний хувьд өсвөр насны том хүүтэй. Том хүүгийнхээ боловсрол, өөрийн амьдралын карьераа хөөж өдгөө Австриал улсад ажиллаж амьдарч буй.

Саяхан өөрийн цахим хуудаснаа нөхрийнхөө талаар “Манай нөхөр Австралийн ирээдүйн Ерөнхий сайд. Үүнийг би хэлээгүй, Австралийн ахмад туршлагатай улстөрч хэлсэн” гэж “томорч” байсан удаатай.

Оюунцэцэг бүсгүй 20 насандаа монгол залуутай амьдарч хүүтэй болсон. Энэ үеэ өөрийгөө олох гэж төөрч явсан үе гэж ярьдаг.

Өдгөө өөрийн нэрийн брэнд болох гутал, цүнх, гар утасны хавтас гаргаж, мата р мого й н арьсаар хийх болсон түүний ханийг Крис гэдэг.
