“Дижитал” хамтлагийн Эркагийн өнөр гар бүл. Сайхан гэр бүлд харамгүй…

Одоогоос 10-аад жилийн өмнө дөнгөж 30 насандаа дөрвөн хүүхдийн эцэг болж “хамгийн олон хүүхэдтэй залуу аав” тодотголыг зүүж явсан “Дижитал” хамтлагийн дуучин Эрдэнэбилэг буюу Эрка өдгөө долоон хүүхэдтэй болжээ.

Сүүлийн жилүүдэд уран бүтээлийнхээ хажуугаар бизнес эрхлэх болсон тэрээр өөрийнхөө бахархал болсон хүүхдүүдээрээ гоёсон зургаа цахим хуудаснаа нийтлэсэн байна.

Түүний ам бүл өдгөө 9-үүлээ бөгөөд тун удахгүй наймдахь үрийн зулайгаа үнэрлэхээр зэхэж байгаа гэсэн шүү.

Тэрээр сүүлийн жилүүдэд уран бүтээлийнхээ хажуугаар хувийн бизнесээ эхлүүлээд тун чиг амжилттай яваа сүйхээтэй эр. Тэрбээр нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг булиглуулсан дуугаараа уярааж явсан нэгэн.

Дуучин залуу гурван удаа соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээс татгалзаж байсан гэдэг. Шүтэн бишрэгчдээ сонсох дуутай, үлдээх нэртэй байхад л түүний гавьяа болох нь тэр хэмээдэг бололтой.

Харин уран бүтээлээсээ гадна сайн эцэг, халамжит хань гэгддэг Эрка өдгөө долоон хүүхдийн аав болжээ. Одоогоос таван жилийн өмнө таван хүүхдийнхээ тухай олонд дэлгэж байсан бол өнөөдөр тэд өнөр өтгөн болж, долоон хүүхэдтэй 9 ам бүл болсон юм. Олон хит дууны эзэн түүний гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүсье.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!