x

LIKE FOLLOW дарж мэдээгээ үзнэ үү

Ц.Төмөрхуяг: Бид хоёр уран бүтээлийн өрсөлдөгчид. Авьяаслаг ах дүү хоёрт харамгүй…

Ардын жүжигчин Цагааны Цэгмэдийг ‘Цогт тайж’ киногоор нь монголчууд андахгүй. Түүний хүү Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар өдгөө тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, алтан үеийн залгамж халаа болсон уран бүтээлч болохоо харуулсаар яваа. Ах дүү хоёр хэвлэлд тэр бүр бие биенийхээ тухай ярьдагүй.

Тэгвэл Ц.Төмөрхуяг ахынхаа талаар “Бид хоёр уран бүтээлийн өрсөлдөгч болохоор нэг нэгэндээ зөвлөх нь цөөхөн дөө. Хаа нэгтээ энэ хэсэгт нь ингэмээр байна л гэж хэлэхээс биш байнга бол биш гэжээ.

Харин түүний ах Төмөрбаатар дүүгийнхээ талаар “Манай Төмөрхуяг бол тайзан дээр мундаг жүжигчин. Дэлгэцийн бүтээлд одоо л сүрхий болж ирж байна. Мэргэжлийнхэн болоод үзэгчид ч хэлдэг. Төмөрхуяг бол Төмөрбаатараасаа илүү жүжигчин гэж.

Би өөрөө ч Төмөрхуягийг надаас илүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Миний дүүгийн сэтгэл хөдлөл, жүжигчний чадвар надаас илүү. Төмөрхуяг ээжийг дууриасан дүрлийсэн том нүдтэй. Жүжиглэлт нь нүдээрээ, сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлэгдэж байдгаараа илүү чанартай.

Хүн амьдралдаа алдаж онохгүй явбал ажил дээрээ амжилт гаргах нь илүү байдаг. Тийм учраас дүүгээ амжилттай яваасай, сайн сайхан байгаасай гэдэг үүднээс ахын хувьд үргэлж санаа зовдог, үглэдэг, загнадаг. зарим үед гар хүрч байсан үе бий. Чи сайн аавтай хүн байсан гэдгээ ухаараарай гэж дүүдээ хэлдэг юм.

Энэ бол олон салаа үг. Сайн аавын нэрийг унагаж болохгүй гэсэн нэг нэр, сайн аав маань мэргэжилдээ номер нэг байсан шүү. тийм учраас энэ мэргэжлээрээ номер нэг байх ёстой, сайн аавын мэргэжлийг уламжилж авсны хувьд сайн хүү нь байх ёстой, алдаж болохгүй шүү гэж ахын сэтгэлээр дүүгээ сургаж ярьж хэлж байдаг юм. Дүүгээсээ ч гэсэн сурах зүйл надад бий гэжээ.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!