Жүжигчин Хүрлээгийн охин Намуун 400 саяын үнэтэй байрныхаа ЗЭЭЛийг төлж дуусгажээ.

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин гэдгээрээ олонд танигдаж байсан Х.Намуунийг одоо бол өөрийн “Wolarsen” брэндээр нь андахгүй болжээ. “Wolarsen” нэртэй уруулын будаг нь хэсэгтээ л охид, бүсгүйчүүдийг шуугиулсан гэхэд хилсдэхгүй. Түүнээс хойш уруулын будаг, хөмсөгний харандаа, багс гэх зэрэг гоо сайхны 20 гаруй бүтээгдэхүүн гаргаж олны талархлыг хүлээгээд буй.

Х.Намуун бүтээгдэхүүнийхээ талаар нэгэн мэдэгдэл гаргаж байсан. Тэрээр өөрийн хүч хөдөлмөрөөр босгосон “Wolarsen” брэндийг бэлэн бүтээгдэхүүн дээр нэрээ тавиад л болчихдог юм шиг байгаан, Тайваниас оруулж ирдэг хулхи энэ тэр гэсэн шуумыг олонд тараасанд гомдолтой байгаа.

Бүтээгдэхүүнийх нь 30% Монголд 70% нь гадны улс орнуудтай хамтарч өөрөө бүх зүйлээ санаачилж хийдэг, үйлдвэр маань Хонг Конгийн олон улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэдэг тухайгаа бичиж, зургуудаа хавсарган нийтэлж байсан.

Аавыгаа дуурайгаад төрөл бүрийн авъяастай төрсөн жүжигчин Х.Намуун тун ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг ч үндсэн мэргэжил нь эдийн засагч бөгөөд 2013 онд МУИС-ийн ЭЗС-ийг төгссөн билээ.

Тэрээр ирээдүйн ханиараа “Mixx” хамтлагийн дуучин Гүнчин-Ишийг сонгосон. Д.Хүрэлхүү ч хүргэнээ хэмээн хүлээн зөвшөөрч хүргэн хүүдээ бүжгийн сургууль нээж өгсөн гэдэг.

”Wolarsen” Намуун буюу жүжигчин Хүрлээгийн охин 400 саяын үнэтэй байрныхаа ЗЭЭЛийг төлж дуусгажээ. Өөрийн хөдөлмөрөөр амьдралаа босгож буй мундаг охин юм

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!