Солонгон аашт Соёмбон толгойт нар эргэн нийлжээ. САЙХАН ГЭР БҮЛД ХАРАМГҮЙ…

Хувийн амьдралаараа хамгийн дуулиантай хос бол дуучин Т.Дэлгэрмөрөн, хоолзүйч Т.Ананда нар. Дундаасаа дэрсхэн хоёр охин төрүүлсэн тэдний хэн хэн нь урьд өмнө нь амьдралтай байсан бөгөөд тэр амьдралаасаа нэг, нэг охидтой.

Нөхрийнхөө хахиp яхиp ааш авиp, эхнэрийнхээ элдэв араншинг тэвчихгүй байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлж гурван ч удаа с.а.л.ж ,

нийлсэн тэд өдгөө дахин хамт амьдарч эхэлжээ. Энэ удаагийн эвлэрэлтээ нам гүм эхлүүлсэн бөгөөд тунчиг жаргалтай байгаагаа тэд илэрхийлсээр байна. 

Нөхөртөө эргэн очсон Солонгон аашт буюу Т.Ананда бүсгүй ихээхэн өнгө орсныг уншигч түүний влогоос харж болно. Мөн Т.Дэлгэрмөрөн ч 14 насаар дүү амраг бүсгүйдээ аль болох тал засаж харагдах болсон байна.

Өнгөрсөн жилийн хамгийн дуулиант хосуудын нэг бол Дэлгэрмөрөн, Ананда 2 юм. Тэднийг нийлсэн нийлээгүй гэх шуумыг төгсгөл болгожээ. Гитарчин Өөжгий цахим хуудаснаа:

Empire сlub-н нээлтэн дээр ирсэн дээр ирсэн зочид дундаас манай Соёмбон Толгойт, Солонгон Аашт 2 ихэд содон байв. Өнгөрсөн оны Монголын рок попын том сенсацын нэг бол энэ 2-н буцаж нийлсэн явдал байлөө гэж..

Амьдрал бол альбом юм, харин амьдрах бол тэвчих юм гэж Харанга Лхагваагын үгнээс иш татан байж 3 хөөрхөн охин үрээ битгий зовооцгоо лүднүүдээ гэж сургааль айлдчиад гараад ирлээ би. Гэжээ

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!