Дуучин Т.Ариунаа Б.Сарантуяагийн хамгийн супер дууг нэрлэв. ҮЗЭСГЭЛЭНТ БҮСГҮЙЧҮҮДЭД ХАРАМГҮЙ…

Монголын рок попын оргилд хүрсэн дуучид бол Зууны манлай поп дуучин, МУГЖ Б.Сарантуяа болон Хүүхдийн элч, МУГЖ Т.Ариунаа нар.

Тэднийг дуулсан цагаас нь эхлэн сонсогчид нь “өрсөлдүүлж” ирсэн. Харин эрхэм хоёр уран бүтээлчид сүүлийн үед ойр дотно харилцаатай гэдгээ илэрхийлж, хамтдаа реклам сурталчилгаанд оролцох болсон.

Энэ үеэр дуучин Т.Ариунаа Б.Сарантуяагийн хамгийн супер дупер дууг нэрлэж, “атаархаж” явсан тухайгаа дурсжээ.

Тэрээр “Чиний “Тэр намайг дурсдаг болов уу” нэртэ дууг сонсоод Балхаа ахаа яг ийм дуу хийгээд өг гэж мөн ч их шаналгаса н даа. Чиний хамгийн супер дуу” хэмээн ярьжээ.
Тэрбээр “Дуучин Т.Ариунаатай анх Монгол Улсын филармонийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин Д.Эрдэнцэцэгтэй найзалж байхдаа танилцсан. Тэгээд Т.Ариунаатай хамт ресторанд танилцаж, үдшийн зоог идэж байлаа.
Тэр үеэс Т.Ариунааг анхны “Пентатоник” наадмын “Дбьют дуучин” гэдгээр нь илүү мэддэг болсон. Монголын рок попын ертөнцөд “Эрос” имижийг анх оруулж ирсэн эмэгтэй дуучин гэж үздэг.
Мөн НҮБ-ын Элч дуучин гэдэг утгаараа хүүхдүүдийн сайн сайхны төлөө нийгмийн чиг хандлагыг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучны нэг. Монголын рок попын ертөнцөд дуучин Т.Ариунаагийн орон зайг дурдвал хязгааргүй том.