Топ модель Х.Бадамгэрэл 32 насны төрсөн өдрөөрөө ээжтэйгээ тэмдэглэв. ҮЗЭСГЭЛЭНТ ТҮҮНД ХАРАМГҮЙ…

Удам угсаагаараа “Өндрийнхөн” гэгддэг мисс, топ модель Х.Бадамгэрэл өчигдөр 32 насны төрсөн өдрөө гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Ингэхдээ тэрээр Ээж, бага дүү Мөнх-амгалантайгаа болзож нэг өдрийг өнгөрүүлжээ.

Төрсөн өдрөө тохиолдуулан ээждээ талархалаа илэрхийлэн ” Энэ өдөр ээж аав минь хорвоо дээр ээж аав болж охин үртэй болжээ. Ээжтэйгээ хамтдаа гадуур явах цаанаа нэг тийм цатгалан,дулаахан мэдрэмж байдаг тийм ээ.

Ээжийнхээ ачийг би сэтгэлийг нь дүүргэж,чихийг нь халууцуулахгүй,зөв явбал жаахан ч болов хариулна гэж бодож хичээж, хөдөлмөрлөдөг дөө. Ээжээрээ бахархуулж, ээжийнхээ сэтгэл дүүрэн инээж байгааг харахыг өдөр бүр хичээдэг охин нь. Энэ өдрийг Ээжтэйгээ дүүргэж байна.

Ийм гайхамшигт хүний үр учраас би өдий яваа юм шүү дээ. Ээждээ хязгааргүй Хайртай Ээжтэйгээ Хамтдаа ханатал дурсамж бүтээж амьдрах болноо. Охин нь хичээж байгаа” хэмээн бичжээ.

Харин түүний ээж охиндоо хандаж “Энэ өдөр хорвоод ээждээ гэрэл гэгээ баяр баясгалан нь болж мэндэлсэн энхрийхэн охиндоо мэндэлсэн өдрийн баяр хүргэе Ээж нь хүүхдүүдээрээ маш их бахархаж баярлаж явдаг шүү” гэжээ. Х.Бадамгэрэлийн хувьд дөрвөн хүүхэдтэй айлын том охин…
