Хөтлөгч Г.Алтантүрүүгийн жаргалтай гэр бүл. Сайхан гэр бүлд харамгүй…

“MN-25 дугаар суваг″ телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр үзэгч олондоо танил болж байсан сэтгүүлч хөтлөгч Г.Алтантүрүүг мэдэхгүй хүн Монголд бараг байхгүй.

Энгийн хэрнээ сонин содон асуултууд, хэнэггүйхэн яриа нь үзэгчдийг нэвтрүүлгээ шимтэн үзэхэд хүргэдэг ч байж болох юм.

Бараг л нийгмийн бүх давхаргын хүмүүсийн гэрт “айлчилсан” тэрээр нэвтрүүлэгийн зочидтойгоо халуун дотно энгийн яриа үүсгэж чаддаг. Сэтгүүлчийн хувьд туршлага бага залуу хүн мэт болов ч түүнээс гайхамшигтай авъяас харагддаг нь нууц биш.

Түүний хувьд сүүлийн хэдэн жил олны танил байхаасаа илүү энгийн амьдралыг илүүд үзэж нам гүм амьдрах болсон нь нууц биш. Энэ хугацаанд гэр бүлтэй болж, 30 дөхсөн насандаа өөрийн үе тэнгийн, үзэг нэгт бүсгүй болох Оюунгэрэл хэмээх бүсгүйтэй ханилсан.

Эхнэрээ дагаж ирсэн охиноо ч өөрийн мэт хайрладаг Г.Алтантүрүү хэдийнэ хоёр хүүтэй болсон. Тэрээр гэр бүлээрээ ихээхэн гангарах дуртай бөгөөд гэр бүлээсээ авч буй өөрийн мэдрэмжээ цахим хуудаснаа илэрхийлдэг нэгэн билээ.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!