“Хар сарнай”-н С.Амарсайханы амин хайрт гэр бүл. САЙХАН ГЭР БҮЛД ХАРАМГҮЙ…

Хар сарнай хамтлагийн ахлагч Амраа гэхээр хүмүүст этгээд хувцаслалт, донжтой шилтэй залуугийн дүр төрх буудаг байх.

Гэр бүлийн амьдрал зохиож охин хүү хоёртой болсон дуучин маань сүүлийн үед уран бүтээлийн түр завсарлага авч хотын төвд хоёр ч караоке ажиллуулж буй. Монголын хаадын түүхийг харуулсан Эзэнт гүрэн өрөө болоод маршал Х.Чойбалсан, Р.Чойном, О.Дашбалбар, Д.Нацагдорж, өвөө Ц.Сэвжид, аав С.Сүхбаатар зэрэг шүтэж явдаг 7 хүнийхээ хөргөөр караокегаа чимсэн тэрээр багагүй орлоготой гэнэ лээ.

Хөл хорионы үеэр гэртээ суусан тэрээр 40 нас давсан хойно төрсөн хоёр үрсдээ “амиа тавьдаг” бөгөөд тэднийгээ сургууль соёлд нь ч өөрөө зөөдөг гэж байгаа.

Шулуухан үгтэй дуучин маань хэрвээ би зохиолын дуучин байсан бол бацаануудыг нусаа татаж амжаагүй байхад гавьяат авчих байсан хэмээн ам алдсан удаатай.

Үнэхээр тэрээр төр жинхэнэ авьяасыг үнэлж шагналаа өгөхгүй байна гэж бодож явдаг бөгөөд миний 20 жил дуулж байж 2 жилийн өмнө авсан СТА тэмдгийг СУИС-ийг төгсөөгүй оюутан авч байгаа нь онцгүй байна гэж нэгэн шоу нэвтрүүлгийн үеэр хэлж байсан удаатай.