Жүжигчин Н.Цэнд-Аюуш улам л өнгө нэмсээр. ҮЗЭСГЭЛЭНТ ТҮҮНД ХАРАМГҮЙ…

“Tv Cocktail” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш хамтлагийнхаа ганц шигтгээ нь билээ. Түүгээрч барахгүй урлагийнхан дотор дээгүүр орох сайхан бүсгүйчүүдийн нэгэн.

Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгарч чаддаг бүсгүй.

Өнөөг хүртэл эрчүүдийн харцыг булааж ганц бие байгаа бүсгүй маань урлагтаа гялалзсаар явна. Хэсэг хугацаанд нам гүмхэн байхдаа амьдрал зохиож сайхан үрсийн ээж болоод амжсан.

Харин гэр бүлээ олны нүдэнд гаргах тун дургүй. Ихэд ч нууцладаг билээ. Энэ удаа “Ахмадын баярыг” тохиолдуулан төрүүлж өсгөсөн аав ээжээрээ гоёсон сайхан харагдах ажээ.

“ТВ коктейль” хамтлагийнхан хошин урлагаас кино руу, киноноос драмын жүжиг рүү гэсэн зарчмаар уран бүтээлээ туурвиж байгаа.

Анх тус хамтлагийн залуучууд “Халуун чинжүү” телевизийн хөтөлбөр бэлтгэж эхэлснээсээ хойш олны танил болсон. Энэ хамтлагийн ганц “сарнай” гэгддэг залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгарч чаддаг бүсгүй.

Уран бүтээлээсээ хэсэг завсарлага авсан тэрбээр “Гэнэтийн зочид” дэлгэцийн олон ангит уран бүтээлээр үзэгчидтэйгээ дахин уулзаж байгаа билээ. Ингээд түүний стил имижийн өөрчлөлтийг фотогоос нь сонирхоцгооё.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!