Нэвтрүүлэгч С.Чимгээгийн үзэсгэлэнт охид. САЙХАН ГЭР БҮЛД ХАРАМГҮЙ…

Нэвтрүүлэгч Чимгээ дэлгэцийн ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрээр гэр бүлээ олны өмнө нэг их гаргаад байдаггүй. Түүний ханийг М.Чойдорж гэдэг. Тэд 3 охины ээж аав билээ. Тэрээр “Гэр бүл хань ижил сайхан байж гэмээнэ бие, сэтгэл амар амгалан байна

Тэгж байж л урдаа байгаа ажилдаа илүү төвлөрч чадна шүү дээ. Ар гэр тайван бус, асуудалтай бол миний оюун санаанд ямар бодол байх вэ.

Миний нүд, нүдний гал ямар байх вэ. Тэр бүхэн ямар ч ажил хийж байгаа эмэгтэйд 100 хувь нөлөөлдөг байх гэж боддог. Миний өдий дайны явж байгаа нь миний ханийн маш том үүрэг оролцоо.
Бүтэн өдөржин бичлэгтэй байсан ч, оройжин тайзан дээр зогссоор ирсэн ч хань маань миний ажлыг ойлгодог.

“Авьяаслаг монголчууд” шоун дээр гэхэд арваад хоног тасралтгүй бичлэгтэй байсан л даа. Тэгээд нэг эмэгтэй сэтгэлд хүртэл сайхан дуулахад өөрийн эрхгүй уйлчихсан. /инээв/ Тэр үед нөхрийгөө унтаж байхад нь гарна, орой унтаж байхад нь очсоор түүнийг нэлээд санасан байсан л даа.
Ёстой л нэгэн биений минь нөгөө тал болчихсон хүн шүү дээ. Тийм ч учраас охиддоо би эмэгтэй хүн ерөөсөө л сайн ханьтай болох хэрэгтэй гэж үргэлж захидаг. Сайн ханьтай байхад сайхан ажил төрөл, амжилт бүх зүйл дагаад ирнэ.

Би бол ажлын амжилт гэж ярих тийм ч дуртай биш. Угийн 100 хувь өөрийгөө зориулж чадах ажил мэргэжилтэй бол тэр амжилт чинь өөрөө л хүрээд ирнэ. Тэгээд сайхан ханьтай байхад эмэгтэй хүнд өөр юу ч хэрэггүй. Сайн хань, сайхан ажил эмэгтэй хүний аз жаргалын үндэс” гэв