МУАЖ Д.Ухнаа гуай өнгөлөг явна. Авьяаслаг түүнд харамгүй…

Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Ухнаа гэдэг энэ эрхмийг хүмүүс Монголын эстрад урлагийн амьд архив гэж нэрлэдэг.

Харин өөрийнх нь хэлж буйгаар “Уралдаан” Ухнаа ч гэдэг юм билээ. Үнэхээр ч Ухнаа гуай уралдаан зохион байгуулах хоббитой гэсэн.

Өөрийнх нь ажил, амьдралын түүх төдийгүй Монголын урлагийн ертөнцийг тэр чигт нь багтаасан таван ширхэг дэвтэртээ тэр хайртай.
Хөтлөн тоглуулсан 5006 концерт, 152 уралдаан гээд л мундахгүй их “юм” бий, тэр дэвтрүүдэд нь.
Түүний ажлын өрөө гэхэд урлагийн музей мэт, эд зүйлс бүхэн нь өөрийн гэсэн үүх түүхтэй гэнэ лээ. Үүнийгээ ч тэр өрөөндөө орж ирсэн зочиддоо танилцууж ярих дуртай.