Дуучин Л.Сөрөлтийн амин хайрт гэр бүл. Сайхан гэр бүлд харамгүй…

“Шинэ үе” продакшнаас ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан жүжигчин Л.Сөрөлт өдгөө “Мөрөөдлийн театр”-ийн “эд эс” болсон.

“Шинэ үе”-ээс гарсныхаа дараа тавилгын үйлдвэр байгуулах гэж байгаа бүтэлгүйтсэн тэрээр дахин хувийн бизнес эхлүүлээгүй гэдэг.

Өдгөө 35 настай жүжигчин залуугийн хувьд оюутан байхдаа гэр бүлийн амьдрал зохиож, Дэлгэрцэцэг хэмээх бүсгүйтэй дэр нэгтгэсэн. Дундаасаа гурван хүүхэдтэй тэрээр өнгөрсөн хугацаанд гэр бүлээ ихээхэн нууцалдаг байсан ч сүүлийн үед ил гаргах нь ихэсчээ.

Учир нь түүний гэргий Дэлгэрцэцэг Аmway бизнесийг анх Монголд орж ирсэн үеэс нь хийсэн бөгөөд өдгөө “Маргад” цолтой, сарын цалин нь 50 саяар хэмжигддэг гэсэн.

Тиймээс тус гэр бүл санхүүгийн эрх чөлөөнд хүрснээ нууддаггүй гэсэн.
Жүжигчин Л.Сөрөлтийн тухайд сүүлийн жилүүдэд жүжиглэхээс илүү хоббигоо хөгжүүлж дуулахыг илүүд үзэн дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтрах болсон билээ.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!