Дуучин Б.Болдын үрс ийм том болжээ. Сайхан гэр бүлд харамгүй…

Нийтийн дуучдын дунд учиртай гурван толгой гэж нэрийддэг гурван дуучин бий. Тодруулбал, дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг гурвын хайр сэтгэлийн гурвалжин холбоос ээдрээт амьдралын асуудал аль хэдийнээ нэг тийшээ болж цэгцэрсэн байдаг.

Хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг үдэж байгаа Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр гурав дахь хүүгээ өлгийдөж аваад удаагүй билээ.

Тэд анхны хүүдээ Б.Жавхлан гэж нэр хайрласан бол хоёр дахь охиноо Б.Баясгалан гэж нэрлэсэн. Шинэ төрсөн хүүгийхээ нэрийг ихээхэн нууцлаж байгаа юм.

Ийнхүү нэгэн цагт нийтийн дууны ханхүү, хатан явсан С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын нэрсийг хүүхдүүддээ хайрласан нь цаанаа учир жанцантай л байх.

Ямартаа ч хосууд бүл нэмээд удаагүй байж дараагийн уран бүтээлдээ эрчимтэй орж “ Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг “МАЛ МАЛЛАХ САЙХАН” /teaser/ цацаад амжжээ.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!