Банш Батаагийн Үзэсгэлэнд гүнжүүд. Сайхан гэр бүлд харамгүй….

“Банш” хочтой Батаа хошин шогоос урлагийн гараагаа эхэлж байсан бол одоо реклам, кино дэлгэцийн бүтээлд чамгүй амжилттай яваа. Түүний эхнэртэйгээ анх танилцсан түүх тун сонин.

Батаа цайны газар ортол сул суудал байгаагүйд ганцаараа нэг ширээнд сууж буй бүсгүйн өөдөөс харж суужээ. Гэтэл өөртэй нь усны дусал шиг адилхан бүсгүй сууж байхыг хараад их гайхаж.

Тэр мөчид Батаа хайр сэтгэлтэйгээ учирсан гэнэ. Түүний гэргий Г.Булгантамир дөрвөн охин төрүүлж өгсөн бөгөөд тэдний гэр бүл аз жаргалтай амьдарч байгаа билээ.
Мөрөөдлийн театрын жүжигчин Баттөмөр буюу Банш” Батаа дөрвөн сайхан охинтой. Охидынхоо нэрэнд “Сар” оруулдаг тэрээр охидынхоо тухай хөгжилтэй пост хийх нь бий.

Энэ удаад том охиныхоо тухай бичжээ. Тэрээр “Том охины ангийн хүүхэд-Гэгээнсараа танайх ямар амьтан тэжээдэг вэ?- Гурван дүүгээ яаж хүн болгож авна даа гэж бодож байхад юун нохой муур амьтан ёстой гай гэнээ” гэсэн байна.
Ташрамд дуулгахад Батаагийн найзууд “Банш Батаа маань жил ирэх тусам жин нэмж, бууз болжээ” гэж хошигнох болсон гэнэлээ. Тиймээс мань эр сүүлийн үед жингээ хасах гээд үзэж тарж байгаа гэсэн шүү. Хөөрхөн үрсэд нь эрүүл энхийг хүсье.