Ц.Цэрэнболд: Хүүхдийг тань төрүүлж өгнө гэдэг эхнэр хүний хамгийн ТОМ БЭЛЭГ. Сайхан гэр бүлд харамгүй…

Сүүлийн үеийн тайз дэлгэцийн бүтээлд чадварлагаар дүр бүтээж байгаа УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд гэж болно. Түүний бүтээсэн дүр бүхэн хүний сэтгэлд хүрч чаддаг. Олны хүндлэл хүлээсэн нэгэн.

Тэрээр жүжигчин болсон тухайгаа ийн ярьжээ.”Эхнэр хүний нөхөртөө зориулах хамгийн том бэлэг бол хүүхдийг нь төрүүлж өгөх гэж боддог. Энэ хорвоогийн хамгийн сайхан бэлэг авсан нөхөр, эхнэр хүүхдээ аминаасаа илүү хайрлах үүрэгтэй.

Зарим эрчүүдэд хандаж хэлэхэд эхнэр чинь чамд бүхэл бүтэн хүн бэлэглэж байна. Хүн бол энэ дэлхийн хамгийн гайхалтай төгс бүтээл шүү дээ.

Хэвлийдээ олон сар тээж асар их өвдөлтийг мэдэрч байж төрүүлсэн, бүтээсэн энэ бэлэг бол хэзээ ч голж болохгүй , орхиж болохгүй ,тоохгүй байж болохгүй бэлэг юм шүү” гэжээ.

Омголон төрх, баргил хоолойтой түүнд найруулагчид ширүүн зан авиртай хүний дүр бүтээх үүрэг ногдуулах нь олонтаа байдаг. Тэрбээр саяхан өөрийнхөө “Аав болныхоо дараа” хэмээн шүлэглэсэн нь олон хүний сэтгэлд хүрч байна.

– Бүдэрч унаад уйлаад ирэхээр нь хүүхдийнхээ өвдсөн өвдгийг нь үлээж өгөөд л тайвшруулж чадах эмч юм байна гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн.

– Харанхуйгаас айгаад уйлж байхдаа намайг хараад л юунаас ч айхаа больж байгаа хүүхдээ харахдаа бүгдийг дийлэх баатар гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн.

– Ажлаасаа тараад орж ирж байгаа намайг хараад чин сэтгэлээсээ баярлан хөөрч, үсэрч харайж байгаа хүүхдээ харахдаа хэн нэгэн хүний аз жаргалынх нь шалтгаан гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн.

– Дуулах дууг минь сонсоод үнэгчлэн унтах хүүхдээ харахдаа дуучин гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн.

– Ажлын минь үр дүнгээр амттан идэж, тоглоом авхуулаад баясан суугаа хүүхдээ харахдаа ажилчин зөгий байх хэрэгтэй гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн.

-Аавын хайр олон зүйлийг хийж сургаж, мэдрүүлж эр хүн намайг өөрчилсөөр. -Аав байх хамгийн сайхан ажил – Аав хүнд а.р.х.и.д.а.н с.о.г.т.у.у.р.а.х э.р.х байхгүй – Аав хүнд х.ү.ч.и.р.х.и.й.л.э.х э.р.х байхгүй – Аав хүнд ө.в.д.ө.х э.р.х байхгүй харин аав хүнд үр хүүхдүүдээ хайрлах, халамжлах, хүмүүжүүлэх, үлгэр жишээ болох эрх бий…

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!