МУАЖ Д.Мэндбаяр 77 настай гэнэ. Урт насалж удаан жаргахын ерөөлийг дэвшүүлэн харамгүй…

Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж, амьдрал, уран бүтээлээрээ холбогдсон Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай мундаг ахмад жүжигчдийн нэг билээ.

Тэрбээр Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, Э.Войнич “Овод” жүжгийн Джемма, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг 100 гаруй драмын жүжиг,

Ш.Ёнхорын “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа, Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн Мядагмаа, Д.Дожоодоржийн “Цагаан дэглий” жүжгийн Цэрмаа зэрэг телевизийн 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн алтан тайзны эзэн юм.

Монгол түмний хайртай жүжигчин Мэндбаяр гуай энэ жил 77 нас хүрсэн гэв. Тэрээр Алтан үеийн ахмад жүжигчин одоо ч эрэлттэй байдаг. Учир түүний тоглосон уран бүтээлд сэтгэл нь шингэсэн байдаг гэгддэг.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!