Дуучин Д.Болдын гэр бүлийн сар шинийн гангараа. Сайхан гэр бүлд харамгүй…

Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж гэр бүлийн гэрэл зургаа дэлгэжээ.

Гурван хүүхдийн эцэг болсон тэрээр энэ жил 43 нас зооглож буй юм. Урлагийн салбарт өдгөө сайн продюсер гэгдэх болсон тэрээр хоёр хүү, ганц охинтой. Ганц охиныг нь Эгшиглэн гэдэг.

Түүний гэргийг Бямбасүрэн гэдэг бөгөөд бага залуудаа уран нугаралтаар олон улсад монголын нэрийг гаргаж явсан уран бүтээлч билээ.
“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болд 1978 оны арваннэгдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. Одоо 44 настай.

Түүний гэргий Ж.Бямбажав нь эгч Ж.Бямбасүрэнтэйгээ бага наснаасаа эхлэн Европын орнууд, Америкт гэрээгээр явж нугардаг байсан бөгөөд тэд ахмад циркчдийн нэг, МУГЖ Д.Жанчивдорж гуайн охид юм.

Өнөөдөр түүний гэргийн төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд тэрээр өөрийн цахим хуудсандаа: “Хамтдаа 26 жил болоход үнсэх газар нь дуусаагүй л байгаа ХАЙРТ чамдаа хорвоод мэндэлсэн өдрийн баярын мэнд хүргэе” хэмээн дараах зургийг оруулжээ.

Болдын эхнэр Ж.Бямбажавын төрсөн эгч Ж.Бямбасүрэн Камертон хамтлагийн дуучин Эбагийн эхнэр. Дуучин залуу маань өдгөө эхнэр, хоёр хүү, охины хамт амьдарч байгаа.

Болдын өвөө нь ардын жүжигчин, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян. Аав нь монголын шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин. Мөн ээжийнх нь дүү Ж.Батсайхан “Соёл-Эрдэнэ”, хүү Б.Батчулуун нь “Никитон” хамтлагийн дуучин юм.

Д.Болд, “Би шоудах дургүй. Яагаад ч юм зүгээр л дургүй. Найз нөхөдтэйгээ чимээгүй орчинд юм ярьж суух их дуртай. Тэрнээс биш чанга хөгжимд бүжиглээд байх сонирхол үнэндээ л байдаггүй юм” хэмээн хэлж байжээ.

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээж, тэрбээр “Төрийн соёрхолт” цолтой дуучин болсон билээ.

Тэрбээр энэ жил шинэхэн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустай хамтран цоо шинэ уран бүтээлүүдийг үзэгч, сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байна.