Жүжигчин О.Бат-өлзийн амин хайрт гэр бүл өнгөлөг явна. Сайхан гэр бүлд харамгүй…

Жүжигчин О.Бат-өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа хоёр театрт учирсан сайхан хосуудын нэг билээ. Бат-Өлзий “Говь Хянганд тжлалдсан нь кинонд сувлагч бүсгүйн дүрд тоглосон.

С.Сарантуяагийн зургийг ханандаа хадчихаад орж ирсэн хүмүүст “Миний найз бүсгүй” гэж худлаа залж суудаг байсан гэдэг.

Огт танихгүй сайхан жүжигчин бүсгүйн зургйиг ханандөө хадчихаад мөрөөдөж суусан залуухан цэрэг

Бат-Өлзийгийн мөрөөдөл биелэж театрын сайхан бүсгүйчүүдийн нэг Сарантуяаг гэргийгээ болгон авч чадсан нь Кино Урлагийн ертөнцөд хамгийн чадварлаг топ чансаатай гэр бүл болж чадсан.

Бат-Өлзий хуримынхаа талаар “Хуримын ордны хоёрдугаар давхарт ёслол хийж батлахаа авч болохоос гадна нэгдүгээр давхарт нь очоод зүгээр л гэр бүлийн гэрчилгээ авчихаж болдог байлаа. Ёслол нь их үнэтэй байсан болохоор бид хоёр зүгээр гэрчилгээ очиж авч байсан юм.
Тэр үед машин ховор байсан би “Эр хүн байна даа, хуримаа хийсэн өдрөө эхнэрээ “хар 24″-т суулгачих юм сан” гэж бодчихсон явсан.

Баазад ажилладаг найздаа нэлээд эрт энэ тухай ярьсан хэдий ч гэрлэлтээ батлуулдаг өдрөө Сараа бид хоёр алхаад л Хуримын ордон орлоо. “Би ч бодсоноо биелүүлж чадсангүй дээ” гэсэн шүү юм бодоод Хуримын ордноос гарчиртэл найз минь “За болчихсон уу” гэчихсэн “хар 24” зүлгэчихсэн зогсож байсан. Ямар их баярласан гээч.

Бид хоёрын хурим их сайхан болсон. Ерөөсөө л Драмм театр, Хүүхэд залуучуудын театрынхан “Туул” рестораны нэг давхарт дүүрэн цуглаж, микрофон олдохгүй булаацалдаж, дуу хуур, инээд наргианаар бялхсан.

Хоёрдугаар давхарт өөр айлын хуримын ёслолд оролцож байсан зочид нь жүжиг үзэж байгаа юм шиг шатан дээр эгнэчихсэн манай хуримыг харж зогссон.

Драмын театрынхан бэрээ өгөхгүй гээд манай театрынхан арга эвийг ньолж авна гээд л их л хөгжилтэй, хэзээ ч мартагдахгүй хурим болсон доо. Тэр тухай мэдэх зарим хүн дурсаж ярьдаг юм шүү” гэв.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!