Дуучин Ч.Алтантүлхүүр Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ. Үзэсгэлэнт түүнд харамгүй…

Дуучин Ч.Алтантүлхүүр нийтийн дууны урлагийн хөөрхөн бүсгүйчүүдийн нэг.Түүний хувьд малын буян заяаг мэддэг гэдгээ уран бүтээлээрээ илэрхийлдэг. Тэгвэл тэрээр сар шинийн босгон дээр Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ.

Дуучин бүсгүйн хувьд хоёр дахь амьдралаа Батлан хамгаалах яаманд ажилладаг нэгэн залуутай эхлүүлж дөрөвдэх хүүхдээ төрүүлээд хэдэн сарын нүүр үзэж буй билээ.

“Малчин түмэн”-ий тодотголттой гурван хүүгийн ээж, МУСТА, дуучин Ч.Алтантүлхүүрийн амьдралд сүүлийн хоёр жилд ихээхэн өөрчлөлт оржээ.

Тэрээр анхны нөхөр болох “Color music” студийн захирал П.Сүхдамбаас са л ж , Батлан хамгаалах яаманд ажилладаг залуутай гэр бүл болсон байна. Улмаар гурван хүүгээ дүүтэй болгож, шинэ үрийн зулайгаа үнэрлэсэн байна.


Түүний ийнхүү хоёрдахь амьдрал зохиох болсон шалтгаан нь экс нөхөр П.Сүхдамбатай холбоотой. П.Сүхдамба нь ӨМОЗО-ны дуучин Анартай ил далд явалдаж, улмаар дундаасаа үр хүүхэдтэй болсныг дуучин бүсгүй хожим мэджээ.

Улмаар гурван хүүтэйгээ амьдарч байхдаа одоогийн нөхөртэйгөө танилцаж ханилсан байна. Уг нь дуучин Ч.Алтантүлхүүр хэдхэн жилийн өмнө ярилцлага өгөхдөө нөхрийнхөө талаар “Бид хоёр анх урлагийн үйл ажиллагааны үеэр танилцаж байсан. Анхны харцаар бие биендээ дурладаг гэдэгт би итгэдэг.

Яагаад гэхээр бид хоёр хоёулаа анх бие биенийгээ хараад дурласан. Тэр үед би цоглог, жаахан охин байлаа. Миний хань надаас хэд ах. Нөхрийгөө хараад даруухан, дөлгөөхөн, буурьтай суурьтай тэр байдалд нь татагдсан. Бүх л хосууд тэгээс эхэлдгийн адилаар бид хоёр ч тэгж эхэлсэн. Арав гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон зүйлийг үзсэн. Гэр бүл болгонд байдаг маргаантай асуудал, таарч тохирохгүй, ойлголцохгүй үе биднийг тойроогүй.

Тэр бүгдийг даваад өдийг хүртэл явж байна. Бидний хувьд одоо анхны харцаар бие биендээ дурлаж байсан хүмүүс биш, гурван хүүхдийн аав ээж, айл гэрийн түшиг тулгуур, хоёр багана болсон тул тэр бүр жижиг сажиг зүйл дээр нурж унаад байхааргүй бат бөх гэр бүл болсон гэж боддог” хэмээж байв.

Дуучин бүсгүйн экс нөхөр П.Сүхдамба нь “Перфект” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг. “Asian shop” хамтлагийн гишүүн байсан. МУИС-ийг Урлаг судлаач мэргэжлээр төгссөн залуу байдаг бөгөөд оюутан байх үеэсээ тэд үерхэж нэг гэртээ орж байжээ.

Улмаар “Color music” дуу бичлэгийн студийг хамтдаа босголцож байсан түүхтэй. Тэрээр “Академи авардс 2016”-гаас “Атганд үлдсэн эрдэнэ” киноны дууны найруулгаар шагнал авч байсан юм. Мөн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөх толбот хүмүүс”, “Тооцоогүй тоглоом”, “Үл таних эмэгтэй”, “Ээж” зэрэг нилээн олон даацтай уран бүтээл дээр дууны найруулагчаар ажилласан нэгэн юм.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!