“Альтернатив” Отгоогын амин хайрт гэр бүл. Сайхан гэр бүлд харамгүй…

Дөрвөн хөөрхөн хүүхдийн ээж болсон альтернатив дуучин Х.Отгоо уран бүтээлээсээ түр завсарлага байгаа. Монголын рок, попын ертөнцөд өөрийн өвөрмөц хоолой, стиль имиж, авьяасаараа ялгардаг түүнийг “Нэгэн залуу”, “Заримдаа л”, “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” зэрэг дуугаар нь хүмүүс мэддэг.

Тэрбээр гурав дахь хүүхдээ өлгийдөж авсан даруйдаа гурав дахь цомгоо хэвлүүлж, сонсогчдод хүргэж байсан. Дуучин бүсгүй залуу уран бүтээлчидтэй хамтран Chillout урсгалын шинэ дуунуудаа хэдийнэ гаргасан. Түүний шинэ цомогт багтсан “Lounge” дуу өдгөө фэнүүдийнх нь сонсох дуртай дууны нэг болжээ.

Хар өмд, нүдний шилээр өөрийн имижээ бүрдүүлдэг бүсгүй анхны тоглолтоо 2008 онд “Маргааш надад ирнэ” нэртэй хийж, “Маргааш надад ирнэ”, “Tentones” хоёр цомог хэвлүүлсэн билээ.
Х.Отгоо “Дууг удаан хадгалах тусам үнэ цэнэ нь нэмэгддэг. Тиймээс олон цомог, тоглолт, уран бүтээл хийе гэж яардаггүй.

Хэдэн жилийн өмнө бэлэн болсон дуугаа хав дарж байгаад олон жилийн дараа хүмүүст хүргэдэг” хэмээн өгүүлсэн удаатай. Тэрбээр өөрийнхөө карьерээс илүү гэр бүлээ эрхэмд тавьдаг.
Дараагийнх нь хэвлүүлэх цомгийн уран бүтээл нь түүнд зориулж зохиосон ая, өөрийнх нь хийсэн хөгжмүүд байх гэнэ.

Тэрбээр Мянганы сорилт сангаас хэрэгжүүлсэн “Цэвэр агаар” төслийн хүрээнд гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, гитарчин Д.Өлзий-Орших, ВX, Б.Маралжингоо, “Моханик” хамтлагийн Ц.Даваа нартай хамтран “Цэвэр агаар бэлэглэцгээе” дуу дуулжээ.

Энэ дууны шүлгийг өөрөө бичиж, аялгууг нь хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж зохиосон аж. Мөн Хүүхэлдэйн театрын “Нугасны муухай дэгдээхэй” жүжгийн, цомог гаргахынхаа өмнө “Диваажин”, “Үлгэрийн хот” дуугаа фэнүүддээ хүргэж амжжээ.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!