Хайртайгаа ингэж учирч байсан юм аа. Эргээд бодохоор хөөрхөн байдаг…

Арван жилдээ ихэнхдээ л банди нартай нийлдэг үсээ ардаа ганц боосон эршүүд охин үерхэл тэр ч байтугай шохоорхол ч гэж мэдэхгүй, тэр үед над руу шөнө өдөргүй мсж бичдэг надаас 3 ах нэг залуу их гоё дуулна даан ч би аймар том хүнтэй харьцаж болохгүйшдээ тэгээд соёл урлагийн их сургуулиа хаяад хөдөөнийх болцох юм чинь хүүхдүүд шоолно гэж дотроо өөртөө зөвлөөд үерхэл мэдэхгүй хот руу орсон. Оюутан болоод хэв маяг шал өөр болж ямар ч хамаагүй хүнтэй хайрлалцаж үзэх бодол төрсөн гэхдээл бурхан минь тэр л биш шүү би хэзээ ч хариу мсж чат өгөхгүй царайг нь ч харахгүй гэж дотроо ү хтл ээ үзэн я д на.

Төд удалгүй их сургуулийн амралт болж автобусанд суугаад явж байтал хажуудах залуу яриа өднө харвал аймар их сахал үс, тэгээд дээрээс нь аймар тарган бурхан минь хэзээ ч миний сонирхлын залуу биш гэхдээ яахав замын голд ярилцаж явсаар нэг үе боллоо. Унаанаас буухдаа миний утсыг авч өөр хүнтэй ярьсан тэгэхэд миний дугаарыг авсан байх лдаа он гарах дөхцөн намайг гошгорхоор мсж бичээл би ч мөн бичсээр 6 н сарын ард гарлаа харахад даруухан төлөвч их баян санагддаг байлаа хэрэглэж байгаа зүйл нь надаас тэр өөр тэгсэн ч надад хайртай л гэнэ яг үерхэх санал тавихад нь өвөөгийн хэлж байсан мөнгөтэй хүн хэзээ ч чамд хань болохгүй шүү гэсэн үг бодогдоод зүгээр л би өөрөө з.у.г.т.а.а.д өгсөн.

3 н жилийн турш мсж дараа нь чат бичсэн залуудаа аль хэдийнээ би дасчихжээ ойрдоо огт мсж ирэхгүй байхад нь хүлээгээл бодоод байдаг боллоо. Гэтэл 6-11 нд чамд дурласан бас үзэн яда лт аар чинь хайрлуулсан 3 н жилийн ой ганцхан би мэднэ хайртай шүү гэсэн чат уншаал мөн л өөртөө үгүй тэр ядуу бас муухай шүдтэй хөдөөнийх намхан маажиг мэдэхгүй ээ надад ерөөсөө таалагддаггүй хэзээ ч чамтай үерхэхгүй гэж дотроо ам гараад бас л хариу бичсэнгүй тэгсэн мөртлөө мсж хүлээнэ күймэн сонин би амралтаар аймаг дээр аавтайгаа таксинд явна хааяа хөдөө гэртээ очно.

Намайг аймаг дээр байх хугацаанд яг манай хажуу үеэлийнд тэр ирнэ намайг өднө тоглоно, уулзъя гэж гуйна миний тэгэх юмсан гэсэн ажлыг нууцаар хийчихсэн байна ус авах, дөрвөлж аргалаар дүүргэх гээл. Тэгээд аав бид 2 наадмаар хуушуур хийж зарав тэр бид хоёр нэг үеэлтэйгээ элдэж чимхэж хайраад аав зарна тэр хойгуур надад зүгээр нэг төмөр ээмэгний саванд миний найз охин болооч зөвшөөрвөл зүгээрээ гэсэн захиа би жорлонд уншчихаад ээмгээ зүүгээд гэрт орж очоод л бидний үерхэл эхэлсэндээ тухайн үед би зүгээр уйдаагаал гаргая гэж бодсон байсан.

Цаг хугацаа өнгөрсөөр бид 2 хүнээс далд уулзаж үнсэлцэж дөнгөж нэгхэн сар болсон байхад тэр минь нэг орой өнөөдрийг зөвхөн надтай өнгөрүүлээч гэсэн ганц alpengold би бодохдоо зугаалах л юм бодсон тэгээд аавдаа ааваа би найзындаа хононо гэчхээд түүнийдээ очсон өдөржин хөзөр тоглож, утас ухаж орой нь надад гарынхаа хоолыг хийж өгнө гээд халбага зоосон бантан хийсэн амт бол одоо ч идмээр тийм гоё байсан.

Тэгээд бүүр шөнө боллоо цав цагаан гудас хөнжилд эрэгтэй хүнтэй унтана гэхээр аймар санагдаж байсан ч хамт хонохоор шийдэв тэр үед эрэгтэй нь мэдээж кекс хийх гэж оролдоно би хэдий 20 хүрчихсэн ч уурлана уй л на сүүлдээ түүнтэйгээ эвлэрэхэд бүх юм эхэллээ ээжээ ямар аймар юм бэ үгүй эээ больё гэж ү х тлээ уй лн а тэр маань үнсээл тэврээд үнэн сэтгэлээсээ өрөвдөөд за уучлаарай болилоо гээд босоход бүх юм ц у с үнэхээр аймаар би одоо яахын гээд уй л ахад тэр минь чамдаа хязгааргүй их баярлалаа гээд намайг н үц гэн байхад хөнжлөө нөмрөөд хэвтэж бай би бүгдийг нь угаагаад өгнө өглөө болоход хатцан байна гээд шөнийн 2 цагт миний турсик шорт дэвсгэрийн даавуу бүгдийг угааж аймар халуун зуны шөнө гал түлж хонож байлааа.

Тэгээд л би тэр шөнөөс хойш өмнө нь харагддаг байсан бүх муухай зүс царай нь надаас илүү хөөрхөн юм шиг санагддаг болж байлаа. Тэр өдрөөс хойш бид 2 гурван жилийн дараа буюу түүний надад дурласан 6 н жилийн ой 6-11 нд хөөрхөн охинтой болоод нөхрийнхөө суманд ирээд нутгийн удирдлагуудынхаа дэмжлэгээр хуримаа ч хийгээд авсан даа одоо тэгээд халамжит хань, хайртай аавынхаа хайранд халгиж цалгиж явна даа. Хайрдаа хатуухан ч үг хэлж байгаагүй болохоор хөндлөнгийн хүмүүс муу хандахаар хааяа өмнөөс нь гомдоод байдаг болчих юм. Үргэлжлүүлбэл үүр цайх нь ээ энэ хүрээд төгсгөе.
Дуучин Учралаагийн ээж

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!