“Жинжиймаа” киноны гол дүрийн бяцхан охин ийм том бүсгүй болжээ. ҮЗЭСГЭЛЭНТ ТҮҮНД ХАРАМГҮЙ…

Таван настай байхдаа “Жинжиймаа” кинонд тоглож байсан бяцхан охин П.Оюун-Эрдэнэ хэдийнээ хүний хань, бяцхан хүүхдийн ээж болжээ.

Тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө буюу 2018 онд Соёл урлагийн их сургуулийн Театр, кино урлагийн сургуулийг төгсжээ. Кинонд тоглосноос хойш 18 жилийг ардаа үлдээсэн байна.

П.Оюун-Эрдэнэ “Жинжиймаа”-гийн охин Хонгорзул дүрээсээ хойш 15 жилийн дараа Ардын жүжигчин П.Цэрэндагватай хамтран А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны киноны гол дүрд тоглосон байдаг.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан бүтээж буй “Эрдэнэсийн өв” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кинонд МУГЖ Ж.Оюундарь, С.Дамдин, Д.Гүрсэд, Б.Тунгалаг, МУСТА С. Болд-Эрдэнэ нартай хамтран тогложээ.
