МУГЖ А.Цэгмэд гуай улам л залуужаад байна уу гэлтэй. ҮЗЭСГЭЛЭНТ ТҮҮНД ХАРАМГҮЙ…

МУГЖ А.Цэгмэд “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй” тэргүүтэй дал наяад оны уран сайхны кинонууд болон

“Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Оюутны нууц амраг’, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг олон арван тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.

Кино урлагийн салбарт 57 дахь жилдээ зүтгэн, залууст үлгэрлэж яваа тэрбээр тайз, дэлгэцийн 160 гаруй уран бүтээлд дүрээ мөнхлөөд буй.

Тэр ч битгий “Марко поло” кинонд тоглон, монгол жүжигчний ур чадварыг дэлхийд таниулсан юм. Туслах дүрийг хамгийн сайн урладаг жүжигчдийн нэг хэмээн салбарынхан нь үнэлдэг.

МУГЖ А.Цэгмэд нас сүүдэр 70 гарч яваа нэгэн. Нас бол зүгээр л тоо гэдгийг түүний зургаас харж болно.Тэрээр өчигдөр “Хотулун гүнж” нээлтийн үеэр манай дуранд ….

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!