Нөхрөөсөө бэлэг горьдоод гэтэл нөхөр минь…

Бас нэг маанаг нөхөрийнхөө тухай бичих гэсиймаа. Миний маанаг залуу гэж би дууддаг юм. Уг нь ухаантай л даа. Хааяа л маанаг хэхэ. Манай залуу таргалах мөрөөдөлтэй нэг хүн бий. Бид хоёр муис н оюутны байрнаас анх амьдралаа эхэлсэн юм. Дээр үeд төмөр ор, чeмодантай хувцастайгаа нийлдэг байсан бол бид хоёр бүүр чeмодан ч байхгүй тортой хувцастай 2 аяга 2 халбага 2 сэрээтэй анх түрээсийн байрнаас эхэлж байлаа.

За тэр яахав. Таргалах мөрөөдөлтэй манай залуу хоолондоо майноз хийж иддэг хөөрхий тэгээд таргалдгүй байлаа. Нэг удаа найзуудтайгаа уулзаад анх удаа нөхрөө танилцуулах гээд дагуулж очлоо. Манай хэд ихэнх нь бакь залуу сонирхоно. Манай хүнийг хараад бүгд ээ л дээ гэсэн хэхэ.

00 орох гээд босоход нь яанаа хийсчихвий дээ гээд нэг нь хэлчихвээ. Би сандраад л заа миний хайрыг битгий тэгээрэй гээд л. Тэгсэн нөгөөх маань олоод сонсчихсон. Оройжин хариад үг дуугардгүй. Уруулаа хазлаад л юм хумаа шидлээл. Тэгсэн хэд хоногийн дараа нөхөр найзуудтайгаа ирж хоол ид гэртээ түрүүлж хариад хоол хийгээд байж байя гэж байна. Дагуулаад л очлоо.

Ороод очсон цаашаа хараад юм хэрчээл байна. Араас нь харсан нээх том залуу харагдаад би бүүр өөр хүн манайд ирчихсэн юм болуу гээд тойрч очоод харав. Үгүй ээ манай хүн мөөн хэхэ. Хоолоо аягалаад л найзуудын урдуур хойгуур пээдийж алхаал. Нээрээ аягүй том цээжтэй бүдүүн гучтай болчихож. Бүүр гайхаад хөөчихсөн юм байхдаа гээл бодоол найзуудаасаа нууцаар ажиглаал байв.

Орой нь хоёулаа үлдсэн чинь манай хүн алив эднүүсийг тайлдаа гэдийн. Харсан чинь өвөөгийнхөө дээлний даалимбан бүсийг биeэрээ ороочихсон давхарлаад бүх цамцаа өмсчихсөн дотуураа 3 том ноосон өмдтэй хаха. Амьхандаа туранхай гэж харагдахгүй гэж хичээсэн байгаан.

Тэр олон хувцасыг арай гэж тайлж билээ. Хүүхэд шиг хөөрхөн ч юм уу гээд шоолж шоолж унтсан. Бид хоёр шантралгүй ажилж эцэст нь 2 жилийн өмнө байранд орж лизингийн л дээ гэхдээ. Хүүхэдтэй болохоор төлөвлөөд спрайлаа авхуулаад 2 сарын дараа шууд жи рэ мсэн болов.

За за сайхан даа ээж аав болноо гээд гэтэл ихэр хүүхэд тээж байгаагаа мэдэв. Бөөн баяр бас бөөн шок. Жир эм сэн болсноос хойш манай хүн шөнөдөө шивнээ хийхээ больчихлоо. Би бүүр аргаа бараад са л на шүү гэж сүрдүүлж байж хааяаа хийж байлаа хаха.

Тэгсэн яасан гэсэн хийхээр хоёрын хоёр хүүхдийнхээ духруу яаж гэдиймдаа. Үгүй дээ хайраа хүүхэд чинь саван дотороо эхэс гээд хальсан дотор байгаа юу гэж мэдрэхийнбээ гэж эрүүл мэндийн хичээл зааваа. Ингээд удалгүй ээж аав болов. Бодсон шиг биш ихэр хүүхэд бүүр их арчилгаатай бид 2 хүүхдүүдээ 1 1 ээр хуваарьлаж аваад унтдаг байлаа. Хамгийн инээдтэй нь нэг өдөр орой ирсэн нэг ихэр маань уйлаад л байв. Мөөмөө идээл бүүр өлсөж үхэх шахсан аятай. Аав нь андуураад нэгэнд нь хоёр удаа бантан өгчихсөн байж билээ.

Саяхан залгаж байнаа. Хайр хөөe хар машин эсвэл улаан машин аль нь вэ гэлээ. Хүүeээ яанаа  улаан гээд л хэлж орхив. Ажлаасаа машин лизингдэж надаа авч өгжаам байна даа гээд л баярлаад бүүр догдлоод инээд хүрээд болдгүй. Приус 20 л авч байгаа байх авбал. Улаан нь гайгүй ш тэ гээл найздаа залгаад л хэлж орхив. За бараг машиндаа юу юу авч тавих, эхлээд хаашаа 2 явахаа бодоод бүүр тэр өдөржин догдлов. Цуйван хийчихьe дээ их ажил амжуулсан юм чинь муу ханьдаа гээд л бодоод байж байтал хонх.

Үсрээл онгойлвоо. Тэгсэн яасан гээч. Юун приус 20 морь. Хаха. Хоёр хүүхэддээ дотор нь сууж явдаг том улаан машин бариад ороод ирдиймдаа. Хөх хавдаад ихрүүдийнхээ оймсоор домнож байж гайгүй болсон доо. Хөхүүл үeдээ хамаагүй горьдож их хүлээлт үүсгэж өөрийгөө баясгах дэмий юм билээ шүү сахиусан тэнгэрүүдээ хэхэ.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!