Хөтлөгч Ууганбаярын бахархалт хүүгийнхээ хамт САЙХАН ГЭР БҮЛД ХАРАМГҮЙ…

Монголын урлагийн ертөнцөд шоу хөтлөлтөөрөө олны анхаарлыг өөртөө татаж, өөрийнхөө имиджийг бүрдүүлсэн уран бүтээлч бол хөтлөгч, жүжигчин Ууганбаяр.

Өдгөө гурван хүүгийн эцэг болсон тэрээр оюутан байхдаа Уянга гэх мэргэжил нэгт бүсгүйтэй дэр нэгтгэж өдгөө 18 жилийн нүүр үзэж буй аж. Тэдний том хүү хэдийнэ 17 нас хүрчээ.

Хөтлөгч залуугийн хувьд өөрөө багаасаа эцэг эхийн салалт, хагас өнчингийн зовлон үзсэн учраас хөвгүүддээ тэр бүгдийг үзүүлэхгүйг хичээж, сайн аав байдаг гэсэн.

Мөн хөвгүүдээрээ ихээхэн бахархадаг бөгөөд өөрөөсөө өндөр нуруутай том хүүгээрээ илүү их бахархаж, итгэж явдаг гэсэн шүү.
Жүжигчин Э. Ууганбаярын үзэсгэлэнт ангийн охин. Телевизийн шоуг тун ч чадварлаг хөтөлдөг жүжигчин Ууганбаяр эхнэрээрээ бахархаж явна. Хослон амьдрах заяаны ханиараа мэргэжил нэгт Б.Уянга гэх бүсгүйг сонгосон.
Тэд гурван хүүгийн аав, ээж болсон юм. Бага хүү нь өдгөө гараас гарч албанд явдаг болсноор түүний гэргий мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн бололтой
Хувьсал продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан жүжигчин Б.Уянга “Төлөөс” уран сайхны кинонд тогложээ. Хамгийн анх Зургаа дахь хүсэл кинонд гол дүрийг бүтээж байсан юм.
Мөн 90 оны стиль имижийг үнэртүүлсэн дуучин Д.Болдын “One shot” клип цацагдсан бөгөөд уг клипэнд Жүжигчин Ууганаа Уянга нар хамтдаа дүрээ мөнхөлжээ.
Хосууд жүжигчин мэргэжлийг нэг ангид суралцаж төгссөн юм. Ууганаа Төлөөс киноны нээлт дээр очихдоо Ангийн охиндоо амжилт хүсье. Миний найз охин шүү хэмээн олонд анхааруулсан нь содон сонсогдсон гэнэ.
Ойр зуурын уран бүтээлд туслах дүр бүтээж авсан эхнэрээ энэ удаад гол дүр шахуу бүтээлд тоглосон учир хөтлөгч залуу эхнэрээсээ дутахгүй баярлаж, эхнэрээрээ бахархаж яваа сурагтай. Хүний хань ийм л байдаг даа…