“Киви”-гийн Ц.Намуун хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэжээ. ҮЗЭСГЭЛЭНТ ТҮҮНД БАЯР ХҮРГЭН ХАРАМГҮЙ…

“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа хамтлагийн хоёроосоо харьцангуй хожуу болзоонд гүйж, хайрын дуунд уярсан бүсгүй. Өдгөө 35 нас хүрч буй тэрээр оны өмнөхөн хоёр дахь хүүхдээ өлгийдсөн байна.

Түүний хувьд одоогоос долоон жилийн өмнө Үл хөдлөх хөрөнгийн газрын даргаар ажиллаж байгаад сүүлд ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дэд даргын суудалд очсон М.Долгормаа хэмээх үзэсгэлэн гоо, нууцлаг чимээгүй байдлаараа алдаршсан нэгэн хатагтайн ганц хүүтэй гэр бүл болсон.

“Содон фүүдс” хэмээх группын захирал хийдэг Ганбаяр гэх залуутай амьдралаа холбосон тэрээр 2017 онд том охиноо өлгийдөж байв.

Царайлаг, нуруулаг үүн дээр нэмэх нь Соёлын гавъяат зүтгэлгэн Д.Ухнаа гуайн зээ, Киви хамтлагийн дуучин, бас болоогүй ээ мэргэжлийн төгөлдөр хуурч Ц.Намуун.

Рок попын ертөнцөд түүнийг ХАР СУВД хэмээн нэрийддэг. Авъяас билэг, бие хаа, гадаад төрх, хүмүүжил гээд олон талаар гоо сайхан байдлыг бүрдүүлсэн уран бүтээлч маань ХӨЛ- өө гайхуулах дуртай нэгэн бололтой.

Түүнтэй хувийн гэр бүлийн талаар тун сонирхолтой цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Намуунаа, улиг болтлоо ярилцлага өгч байгаагүй юм билээ?

-Би ер нь ярилцлага өгөх дургүй. Ялангуяа хувийн асуудлаа дэлгэх бүр ч сонирхолгүй. Мэдээллийн чанартай, уран бүтээлийн асуудлаар бол өөр л дөө.

-Эмэгтэй хүн нүүрэндээ будагтай байх үедээ өөртөө итгэлтэй, хүчирхэг харагддаг гэдэг. Энэ үгтэй санал нийлэх үү? Багахан энгэсэг тавьж, сормуусаа будаад, контур тавьчихад л өөртөө итгэлтэй болоод явчихдаг. Ганц зураас зурахад л тэр нүд сэргээд эхлэх жишээтэй.

Эмэгтэй хүн байгаагаараа хэчнээн гоё харагдах ч өөрийнхөө сэтгэлийн үнэлэмжид хүрэхийн тулд нүүрээ будах хэрэгтэй гэж боддог. Будна гэдэг айхтар зузаан будна гэсэн үг биш. Урлагийн хүмүүс бол мэдээж ажиллаж байхдаа будах шаардлага гардаг. Харин амьдрал дээрээ маш бага будна. Заримдаа будаггүй ч явна.

-Таны биеэ сайхан авч явах нууц юунд байдаг вэ?Урлагийн хүн гэдэг явцын дунд л биеэ зөв авч яваад сурчихдаг байх. Урлаг өөрөө зааж өгдөг юм билээ -Биеийн гоо сайхандаа хэр цаг зарцуулдаг вэ? Байнгын бэлтгэл сургуулилалт байдаггүй. Харин хүссэн үедээ буюу бие хүндрээд, хөшөөд ирэхээрээ спортоор хичээллэдэг. Өмнө нь бол манай хамтлаг байнгын бүжгийн бэлтгэлтэй байсан.

Тэндээс хөдөлгөөн, эрч хүчээ авчихдаг байлаа. Намуунаа их даруухан харагддаг? Ер нь байгаа нь л энэ. Байгаагаасаа г.алзуу болох гэж чармайдаггүй. Тухайн үед клипний ид бөмбөгдөлтийн үеүд байсан. Аль болох шинэ, содон монголд гарч байгаагүй клипүүд, сонирхолтой өнгө төрхийг найруулагчийн зохиолоос шалтгаалан гаргадаг байсан.

Бид ямар ч дүрд хувилсан татгалздаггүй байлаа. Яагаад гэвэл Монголынхоо рок, попыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэдэг утгаараа маш зоригтой, шинэлэг уран бүтээлүүд хийх ёстой шүү дээ. Тэгж байж л “Киви” гэдэг өөрсдийн өнгө төрхийг бий болгож өдий зэрэгтэй авч явж байгаа юм болов уу.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!