Жүжигчин Ч.Цэлмүүн дуучин байхдаа авсан шагналууддаа дургүй. Үзэсгэлэнт түүнд харамгүй…

Монголын анхны Universe best song наадмын тэргүүн байрын шагналт, дуучин Ч.Цэлмүүн өдгөө Япон улсад хүү, нөхрийн хамт амьдарч буй.

Нэгэн цагт “од” байсан тэрээр өөрийн цахим хуудаснаа монголын урлагт байхдаа авсан мэдрэмжүүдээ хуваалцжээ. Мөн тэрээр тухайн үед авч байсан шагналуудаа ямар ч ашиггүй, үнэ цэнэгүй хэмээн бичсэн байна.

Тэрээр “Эмээгийн залуудаа өмсөж байсан… ээж минь ч өмссөн байх. Санадаг юм, энэ өдрийн зургууд олон нийтэд тавигдахад энэ даашинзыг бас ч их олон янзаар интернэт дээр хэлж билээ.

Надад бол хамгийн их нандигнан өмссөн даашинз байсан юм. Битүү шүрээр гоёсон тул их хүнд санагдаж, өмсөөд явахдаа эмээгээ хаанаас ийм даашинз олоод хаана хэзээ өмссөн юм бол гэж их бодсон доо.
Энэ зураг хэдэн он, ямар ч шагнал авч байсан юм бүү мэд, урлагаас холдоод санаж байгаа юм алга. Ер нь шагналууд аваад л байсан одоо эргээд бодоход надад ямар ч хамаатай, амьдралд минь өөрчлөлт нтр авчирсан юм уу гэвэл үгүй худлаа олон шагнал.
Монголоос яваад олон жил олны нүднээс хол байсан нь надад их амралт болжээ. Тухайн үед зөв шийдвэр байсан эсэх гээд эргэлзээ ихтэй байсан. Саяхан л эргээд сошиал дээр идэвхитэй болсон биш гэнэт олон хүний коммэнт авсан чинь өсвөр үедээ юу мэдэрч байснаа тодоор эргэн мэдрэх шиг… Хогийн хамгийн балиар мэдрэмж. Буцаад идэвхигүй, эндээ Др-оороо ажиллаад чимээгүй амьдрах нь өөрт амгалан бас эрүүл юм шиг.
Ер нь олон хүний анхаарал дунд байх ер хүсэх зүйл биш. Тиймдээ ч дуулах гэдэг зүйлийг мартан чимээгүй сайхан мэргэжлээрээ гадаадад ажиллах нь амар тайван сонголт байж гэдэгтээ улам итгэнэ. Урлагт байсан олон сайхан дурсамж дунд хар бараа нь их.

Тайзны ард, камерны ард, олны танил гэх хүмүүс дунд ямархуу уур амьсгал, харилцаа, шаха л т, дара м т байдаг байсныг өөртөө л шингээсээр.
Ингээд бодоход олны танил л болохоос хэн ч үнэндээ танихгүй. Хүн амьд байхдаа ер нь өөрийгөө бодож аминчхан байх нь чухал. Vхээд өгөхөд угаас мартагдах хойно. Олон нийтэд сайныг хүсээд сайн хүн болж цагаа үрээд, эргэж өөрөө хохи p ooд амьдрах хэрэг юу байна.
Бага байхад урлагт орлоо, дуулж зурагтаар гарлаа гэж гэрийнхэндээ загнуулах үе байдагсан. Аргагүй. Нэгт, эрдэмтэд мэдээж үр хүүхдээ дуулаад явахыг тийм ч эерэгээр мөн чухал, ухаалаг сонголт гэж харах нь ховор.
Хоёрт, нийгмийн дара м т , хэл амнаас охин хүүхдээ хамгаалах гэсэн байх. Гэр бүлээ зөрөн байж дуулсан, дуулдаг бүжиглэдэг гэхээр чадваргүй, хөнгөн гэж хардаг байсан үзэл бодлын эсрэг амьдрах гэж хичээсэн миний 20 нас минь надад их ч зүйлийг ойлгуулсан. Энэ ирэх 10 жилдээ хувийн бүхнээ хаалттай байлгахаар шийднэ” гэжээ.