Жүжигчин А.Мөнгөнзулд хүнд гарз тохиожээ. Хүчтэй байгаараа бүсгүй минь…

Монголын урлагт цоо шинэ өнгө төрхтэй гарч ирсэн прадокшн бол “DOZ”. Тус уран бүтээлийн нэгдлийн гэр бүлийн хосууд болох Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул нарт хүнд гарз тохиожээ.

Жүжигчин А.Мөнгөнзулын аав бурханы оронд заларч, хүндхэн өдрүүдийг давж байгаа аж. Энэ тухайгаа А.Мөнгөнзул өөрийн цахим хуудаснаа “Харуусалтай өдөр байлаа.Хүнд өвчний улмаас эрх шар охиноо үүрд орхиод явлаа даа дэндүү ухаантай аав минь.

Гэр хоосроод цаанаасаа л нэг юм дотор зураад,зүрх нэг л хөндүүр, нүдээ нэг цавчихад нулимс асгарах гээд байдаг юм бна.Ухаантай тэвчээрийн туйл болсон хайрт аав минь та амар амгалангийн оронд тайван нойрсдоо.
Зовлонтой өдрийн мэдээг авсан тэр өдрөөс хойш тус дэм болсон найз нөхөд ахан дүүс, танихгүй танил гээд олон хүмүүсд маш их баярлалаа.Цурам хийхгүй аавыгаа сахих хүнд өдрүүдэд өөрийн ах,эгч,дүү минь түшиг боллоо.
Зовлон бидний амьдралд янз бүрийн байдлаар янз бүрийн хэлбэр,хэмжээтэй ирдэг түүний дотор хагацлын зовлон хамгийн хүнд юм.Айхтар юм” гэжээ.