Н.Сувд хатагтай эргэн 20 насандаа очжээ. ҮЗЭСГЭЛЭНТ ТҮҮНД ХАРАМГҮЙ…

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин Н.Сувд тэртээ 1948 онд Улаанбаатар хотод төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрайн охин болж мэндэлж байжээ.

Өдгөө 73 настай тэрээр үеийнхнээ намба төрх, залуулаг чанараараа өнгөлж яваа бөгөөд саяхан нэгэн гоо сайхны брэндийн нүүр царай болсон байна.

Жүжигчин хатагтайн хувьд 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн түүхтэй.

1981 оноос Улсын драмын театрын уран сайхны удирдагч хийсэн бөгөөд жүжигчин хатагтайн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийн Ларисагийн дүрд 1973 онд тоглосон байна. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн юм.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!