ЖҮЖИГЧИН П.ЭРДЭНЭЗААН ӨВӨӨ БОЛЖЭЭ. ТҮҮНД БАЯР ХҮРГЭН ХАРАМГҮЙ…

Маск продакшны жүжигчин П.Эрдэнэзаан хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг. Тэрээр саяхан өвөө болсон байна. Түүний том хүү Э.Энэрэл гэр бүл зохиож “алдарт” аавыгаа өвөө болгосон байна.

Жүжигчин П.Эрдэнэзааны хувьд эхнэртэйгээ ханилаад даруй 26 жилийг ардаа үдсэн бөгөөд ганц хүү, гурван охинтой. Түүний бага охин Монголжин энэ жил 8 настай.
Охиноо төрөх үеэр тэрбээр энэ тухайгаа твиттер хуудаснаа “Өнөөдөр миний амьдралын хамгийн баярт мөч…3 кг 300 грамм охинтой боллоо. Дөрвөн хүүхдийн аав боллоо доо.” хэмээн жиргэж байв.
Харин П.Эрдэнэзааны хувьд эхээс гурвуулаа. Айлын бага хүү П.Эрдэнэзаан эхнэр Б.Энхнарантайгаа анх суухдаа доод тал нь дөрвөн хүүхэдтэй болох тухайгаа ярилцаж байсан гэдэг.