Э.Чулуунчимэг Төрийн дээд Алтангадас одон хүртлээ. Үзэсгэлэнт бүсгүйд харамгүй…

МУСТА, Дуучин Энхболдын Чулуунчимэг өнөөдөр Төрийн дээд “АЛТАН ГАДАС одонгоор шагнуулжээ.

Тэрээр энэхүү шагналаа өөрийн төрөлх нутаг болох Өвөрхангай аймгийн удирдлагуудаасаа хүртсэн байна.

Арав гаруй жилийн өмнө ая дан, донж маяг нь таарсан “Санаандгүй учирсан дурлал” дуугаараа нийтийн дууны ертөнцөд

анх хөл тавьж байсан Э.Чулуунчимэг өдгөө дуунд дуртай түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болсон.

Энэ хугацаанд тэрээр ганцаарчилсан дөрөв, хамтарсан гурав, нийтдээ долоон цомог гаргасны зэрэгцээ Монгол бөхийн өргөөнд таван удаа, Монгол эх орноо тойрон дөрвөн удаа аялан тоглосон билээ.

СТА Энхболдын Чулуунчимэг түүний дуунууд хэн бүхний сэтгэлд н, гуниг, уянга айзам хөглөрүүлэн түгсэн билээ.

Э.Чулуунчимэг өндөр өсгийтийн улаан хорхойтон. Түүнд маш содон өнгө, дахин давтагдашгүй хэв маягийн туфль 200 гаруй бий гэсэн. Мөнгө харамлалгүй дурлаж шохоорхож авдаг зүйл нь өндөр өсгийт.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!