Ахмад насны толиотой бүсгүйчүүд энэ жилийн дээлний өнгийг тодорхойлов…

“Өтөлсөн болохоос vхсэн биш” гэдэг хэлц үг хэзээнээс байсаар ирсэн. Цаг үеэ дагаад 50 насыг зооглосон ч сайхан хэвээрээ харагддаг олны танил болон олны танил эмэгтэйчүүд өнөөгийн Улаанбаатарын өнгө төрхөнд өөрийнхөөрөө өнгө нэмж буй.

Тэр тусмаа сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд эдгээр эмэгтэйчүүд өөрсдийн өмссөн дээл хувцасаараа ирэх усан бар жилийн өнгийг тодорхойлж буй нь энэ аж.

МУГЖ Ш.Алтанцэцэг

Хошин урлагийн жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг МУГЖ цолоор шагнуулахад олон хүн баярласан. Тэр Багшийн дээдийн кино драмын ангийн төгсөгчдөөс төрсөн 5 дахь гавъяат юм.

Тэр унаган хотын охин. Багаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй Ааяа 1981 онд Багшийн дээдийн кино драмын анги элсэн орж, 1985 онд сургуулиа төгсөж, Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр оржээ. Түүний анхны тайзны дүр хүүхдийн “Хулчаахай” гэдэг жүжгийн тоншуулын дүр байж.

Харин түүний дэлгэцийн анхны дүр нь Соёлын гавьяат зүтгэлтэн Цогзол гуайн хийсэн “Эзэн нь юмаа мэддэг” гэж кино байдаг аж. Энэ тухайгаа эргэн дурсахдаа “Өөрийгөө харахаар цэл залуухан сайхан шүү. Тэр ч утгаараа дэлгэц уран бүтээлийг мөнхлөхдөө тайзнаасаа илүү санагддаг. 

Тайз бол тухайн үедээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд үлддэг бол дэлгэцийн бүтээл хальснаа түүх болон үлддэг. Одоо бол юм хөгжөөд диск, хард гээд олон төрлөөр үлдэж байгаа болохоор гоё юм” хэмээн ярьсан байдаг. Ардчилалын он жилүүдэд “X-Түц”-ийн уран бүтээлд нэлээд хэдэн жил тоглов. Түүнээс хойш найман жилийн хугацаанд уран бүтээлээсээзавсарлага авав. Энэ хугацаанд түүнийг б ө ө, у д г ан болсон, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэх яриа гарч байсан ч тэр эдгээр мэдээллийг үгүйсгэж байсан юм. 

Тэр урлагаас хөндийрсөн найман жилийн хугацаанд “Бурхан багшийн сургаал”, “Ухаарал, гэгээрэл, бясалгал” зэрэг гурван CD гаргажээ. Ааяа 2012 онд хошин урлагт буцаж ирэв. Ингээд тухайн үеийн хамгийн отгон хошин урлагийн “Мөрөөдлийн театр”-т гэрээт нэг хэсэг ажиллаж байсан ч, эмээгийн үүргээ гүйцэтгэхээр уран бүтээлээсээ завсарлага аваад буй.

Дуу оруулагч О.Оюун

Тайз, дэлгэцэд мөнхөрсөн, урлагийн алтан үеийн уран бүтээлчдийн үр хүүхэд, ач зээ нар авьяас, мэргэжлийг нь өвлөж яваа жишээ олон. Тэдний нэг болох жүжигчин О.Оюуныг “Удам залгамж” буландаа урилаа. Тэрбээр Монголын сор болсон, Ардын жүжигчин А.Очирбат агсны ганц охин. Жүжигчин О.Оюун аавынхаа мэргэжлийг өвлөж, Хүүхэд, залуучуудын театраас уран бүтээлийн гараагаа эхлэн, дэлгэцийн уран бүтээлд тоглохын зэрэгцээ, орчуулгын киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж, үзэгчдийн танил болсон юм. Тэрээр 1986 онд дунд сургуулиа төгсөж, 1987 онд “Илүү сартай зун” кинонд анхлан тоглож кино урлагтай холбогдсон.
Жүжигчин мэргэжлээр удаан ажлаагүй тэрээр МҮОНРТ-д дуу оруулагчаар олон жил ажилласан

МУГЖ А.Цэгмэд

“Өндөр ээж “Хаврын яргуй гэх зэрэг кинонд залуу насаа мөнхөлсөн МУГЖ А.Цэгмэдийг танихгүй хүн ховор. Өдгөө 73 настай ч биеэ маш сайхан авч явдаг олны танил эмэгтэйчүүдийн нэг. Нэгэн хэсэг уран бүтээлээсээ завсарлага авч гадаадад амьдарч байсан тэрээр сүүлийн хэдэн жил монголын кино урлагт өөрийн дүрээрээ эргэн ирсэн. “Марка поло кинонд гурван дүр бүтээсэн гэх тэрээр багаасаа бүжиглэдэг хөдөлгөөнтэй нэгэн байсан гэдэг.

Жүжигчин А.Цэгмэд нь “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй” “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Оюутны нууц амраг’, “Хунгийн сүүлчийн дуу” ,”Эхиймаа” , “Нийслэл хүүхэн” зэрэг олон тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч юм.

Related Articles

error: Энэхүү контент хамгаалагдсан!!